GP Batteries
GP batteries брэндийг үйлдвэрлэгч Хонг-Конгийн GP Batteries International Limited компани нь баттерейн төрлийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр 45 жилийн турш үйл ажиллагаа явуулж буй Азийн NUMBER 1 компани юм. Зиг Заг Трейд компани 2005 онд GP batteries брэндийн албан ёсны борлуулагч болсон бөгөөд баттерей, баттерей цэнэглэгч, гар чийдэн зэрэг 50 гаруй нэр төрлийн бүтээглэхүүнийг Монголын хэрэглэгчиддээ өнөөг хүртэл хүргэсээр байна.
GP batteries нь найрлагандаа мөнгөн усны агууламжгүй шинэ технологиор бүтээгдсэн бөгөөд бид хэрэглэгчдээ байгальд ээлтэй,чанартай бүтээгдэхүүнийг хэрэглэхийг уриал, хэрэглэгчдийхээ сэтгэл ханамжийг дээд зэрэгт байлгахыг зорин ажиллаж байна.
GP Алкалайн батерей нь 7 жил ашиглалгүй хадлагагдаж болдог бөгөөд бусад төрлийн батерейнаас илүү их цэнэг гаргах чадалтай. AA батерей ханын цагийг 2-3 жил ажиллуулах цэнэг багтаамжтай төдийгүй түүнийг цэнэг ихээр шаарддаг дижитал аппарат, тоглоомон удирдлагатай машинд ч хэрэглэж болно.
Ханын цаг, зурагтын удирдлага, MP тоглуулагч, гар чийдэн, жижиг тоглоомууд, хаалганы хонх, телефон аппарат, цахилгаан шүдний сойз, зургийн аппарат зэрэг хэрэгслүүдэд өргөн ашиглагдана.