Үйлчилгээний нөхцөл

1. Нийтлэг үндэслэл
  1. Энэ сайт нь “Доктор авто сүлжээ” компанийн интернэт худалдааны албан ёсны сайт бөгөөд энэхүү нөхцөл журам нь уг вэб сайтаар үйлчлүүлэх худалдан авалт хийхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулахад оршино.
  2. Энэхүү журам нь худалдан авагч худалдан авалт хийх, үйлчлүүлэхээсээ өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр хэрэгжинэ.
  3. Энэхүү журмын хэрэгжилтэд “Доктор авто сүлжээ” ХХК /цаашид компани гэх/ бөгөөд худалдан авагч /цаашид үйлчлүүлэгч гэх/ хамтран хяналт тавин ажиллана.
2. Вэб сайт, түүний үйл ажиллагаа
  1. “Доктор авто сүлжээ”-ний вэб сайт нь байнгын ажиллагаатай тогтмол шинэчлэгдэн зөвхөн интернэтээр худалдаа явуулах зорилгоор ашиглагдана.
  2. Энэхүү вэб сайт нь “Доктор авто сүлжээ” ХХК-ийн өмч байх бөгөөд вэб сайтын лого, нэр, загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар нэгэн зүйлд ашиглахыг хориглоно.
  3. Вэб сайтын хөтлөлт, вэб сайтын хэрэглэгчдийн мэдээллийн нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  4. Энэхүү журмын бүх нөхцөлийг вэб сайтад тусгасан байна.
  5. Вэб сайт нь өдөр бүр 24 цагийн ажиллагаатай байх бөгөөд бараа хүргэлтээс бусад бүх үйлчилгээ уг хугацаанд автоматаар хийгддэг болно.
  6. Компанийн интернэт худалдааны мэргэжилтэн, вэб оператор нь ажлын өдөр 09.00-18.00 цаг, хүргэлтийн ажилтан нь 16.30-20.00 цаг хүртэл ажиллана.
  7. Худалдан авагч та захиалга, санал хүсэлт, шүүмжлэл болон бараа бүтээгдэхүүний талаар асууж тодруулах зүйл гарвал манай интернэт худалдааны мэргэжилтэнтэй (FB: cardoctormn, info@cardoctor.mn, 1800-1937) ажлын өдрүүдэд холбогдож болно.
  8. Компани вэб сайтын мэдээллийн шинэчлэл, үнийн өөрчлөлт, хөнгөлөлт урамшуулалт болон шинэ үйлчилгээний талаарх мэдээллийн өөрчлөгдөж болно.
3. Вэб сайтын үйлчилгээ 
  1. Вэб сайтаар худалдан авалт хийхийг хүссэн ямар ч худалдан авагч вэб сайтын гишүүн болох ёстой.
  2. Гишүүний мэдээллийн бүрэн бүтэн болон үнэн зөв байдлыг байгууллага цаг тухайд нь шалгаж байх бөгөөд эдгээр мэдээлэл нууц байж, нууцлалыг байгууллага бүрэн хариуцна.
  3. Гишүүнчлэлийг хувь хүн гэж ангилна.
  4. Үйлчлүүлэгч вэбэд гишүүнээр бүртгүүлэхийн тулд өөрийн овог нэр, төрсөн огноо, регистрийн дугаар, гэрийн хаяг, и-мэйл хаяг, нууц үг, утасны дугаар зэргийг оруулан гишүүн болно.
  5. Гишүүн болсон тохиолдолд зөвхөн и-мэйл хаяг, нууц дугаараар холбогдон орж болно.
  6. Үйлчлүүлэгч өөрийн мэдээллийн үнэн зөв бодит гэдгийг өөрөө бүрэн хариуцна.
  7. Нэг үйлчлүүлэгч нэг л и-мэйл хаягаар гишүүн болох эрхтэй. Ашиглагдсан и-мэйл хаяг дахин өөр гишүүнд ашиглагдахгүй.
  8. Вэбэд шинээр бүртгүүлж вэб сайтын гишүүн болсноор тухайн гишүүнд данс үүснэ. Дансанд үйлчлүүлэгчийн өөрийн мэдээлэл, хүргэлтийн хаяг, худалдан авалтын түүх болоод манай салбар дэлгүүрүүдээр худалдан авалт хийсэн тохиолдолд тухайн үеийн мэдээлэл худалдан авалтын түүх зэрэг багтах бөгөөд банкны худалдан авсан барааны төлбөрийн мэдээлэл хадгалагдана.
  9. Үйлчлүүлэгч нэгэн зэрэг хэдэн ч удаа  худалдан авалт хийж болох бөгөөд худалдан авалтын тоо хэмжээ, үнийн дүнд хязгаарлалт байхгүй.
  10. Үйлчлүүлэгч худалдан авсан бараагаа вэб сайтын журмын дагуу хүссэн байршил, хаягаар хүргүүлэх эрхтэй.
  11. Хэрэв үйлчлүүлэгч худал эсвэл буруу мэдээлэл оруулах, дансыг 1-ээс дээш жилийн хугацаанд ашиглахгүй байх, гишүүнийхээ үүргийг биелүүлээгүй зэрэгт тухайн гишүүний дансыг хаана.

4. Вэб сайтын үйлчилгээ

“Доктор авто сүлжээ” компани нь вэб сайтаар дамжуулан дараах бараа бүтээгдэхүүнийг худалдаална.
  1. Техник үйлчилгээ
  2. Автохими
  3. Аялал & Тоноглол
  4. Гэрэл гэрэлтүүлэг
  5. Авто косметик
  6. Угаалга өнгөлгөө
  7. Car entertainment
  8. Дугуй обуд
  9. Сэлбэг
  10. Өөрөө хэрэглэх бараа
  11. Хяналт, хамгаалалт
5. Үнэ, төлбөр тооцоо
  1. Худалдан авагч дансаар болон интернэт банкаар төлбөр гүйцэтгэхээсээ өмнө заавал Cardoctor сайтын мэргэжилтэнтэй холбогдож зааварчилгаа авсан байна.
  2. Вэб сайтад тавигдсан барааны үнэ банкны хураамж, НӨАТ нэмэгдсэн эцсийн жижиглэн худалдаалах үнэ байна.
  3. Гадаадын банкны төлбөрийн картаар худалдан авалт хийхэд үед төлбөл зохих дээрх дүн дээр тухайн картын хураамжийн хувь нэмэгдэнэ.
  4. Үйлчлүүлэгчийн захиалсан бараа агуулахад үлдэгдэл хүрэлцэхгүй байгаа тохиолдолд барааны мэргэжилтэн худалдан авагчтай холбоо тогтоон саналыг сонсож шийдвэрлэнэ.
  5. Үйлчлүүлэгч төлбөрөө дараах 4 төлбөрийн сонголтуудаар хийх боломжтой.
Дотоодын банкны картад дараах банкууд орно. 
6. Баримтжуулалт
  1. Бүх гүйлгээ, шилжүүлэг, бараа түгээлтийг байгууллагын баримт дээр үндэслэнэ.
  2. Баримт нь бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийсэн баталгаа болно.
7. Бусад заалт
  • ЗӨВХӨН 16-С ДЭЭШ НАСНЫ ХЭРЭГЛЭГЧДЭД ҮЙЛЧИЛНЭ

Cardoctor онлайн дэлгүүр нь 16-с дээш насны хэрэглэгчдэд үйлчилнэ. 16-с доош насны хэрэглэгчид эцэг эх, асран халамжлагчийнхаа тусламжтай манай вэб сайтаар гүйлгээ хийнэ.

  • БҮТЭЭГДЭХҮҮНИЙ ӨНГӨ БОЛОН ХАРАГДАЦ

Cardoctor вэб сайт бүтээгдэхүүний зургийг өнгө, харагдацын хувьд аль болох бүтээгдэхүүнтэй ижил байлгахыг хичээнэ. Гэсэн хэдий ч таны дэлгэцээр харж буй бүтээгдэхүүний зураг, бодит бүтээгдэхүүнтэй яг ижил байна гэсэн баталгааг гаргаж өгч чадахгүй.

  • ВЭБ САЙТЫН АЛДАА

Бүтээгдэхүүний үнэ болон үлдэгдэл зэрэг нь танд урьдчилан мэдэгдэлгүйгээр өөрчлөгдөж болно. Вэб сайт дээр гарсан алдааг илэрсэн даруйд нь засварлаж байх бөгөөд алдаа гарсан үеэр хийгдсэн гүйлгээний мэдээлэл буруу, үнэ нь зөрүүтэй, дууссан бараа байх зэрэг тохиолдлуудад захиалгыг хүчингүй болгох эрхтэй. Хэрвээ захиалгыг хүчингүй болговол Cardoctor таны шилжүүлсэн мөнгийг буцаан дансаар шилжүүлэх бөгөөд, гүйлгээ хэзээ хийгдэж дуусах нь шилжүүлэг хийж байгаа банкны бодлогоос шалтгаална. Банк нь И-КҮБ-ын интернэтээр худалдсан бараа, үйлчилгээний гүйлгээ тус бүрийн үнийн дүнгээс 2-4% шимтгэлийг тооцож авдаг тул таны шилжүүлсэн мөнгөн дүнгийн нийлбэрээс шимтгэл хасагдаж танд буцаан олгогдох болно гэдгийг анхаарна уу.

  • ЗАХИАЛГЫГ БАТАЛГААЖУУЛАХ

Та онлайнаар захиалга хиймэгц тантай Cardoctor дэлгүүрийн мэргэжилтэн утсаар болон мессенжерээр холбогдож захиалгыг тань баталгаажуулах бөгөөд хүргэлтийн хаяг, хүлээн авагчийн мэдээлэл, утасны дугаар зэрэг мэдээллүүдийг баталгаажуулна. Мөн хүргэлт хийгдэх хугацааг хэлж өгнө.

  • ҮЙЛЧИЛГЭЭГ ЗОГСООХ

Хэрэв та луйврын гүйлгээ хийхийг оролдсон, хуурамч худалдан авалт хийхээр оролдсон, компани болон компаний ажилчдыг доромжилсон тохиолдолд Cardoctor интернэт дэлгүүрээр үйлчлүүлэх таны эрхийг хаах бөгөөд та цаашид дахин бүртгүүлэх боломжгүй болох юм.