Улсын оношилгоо

Үзлэг оношилгооны төв нь Герман, Япон, Солонгос улсад үйлдвэрлэгдсэн автомат хэмжилтийн төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд таны машиныг Монгол Улсын стандартын дагуу шударга зөв оношилно.

Та 1800-1937 утсаар үзлэгт орох цагаа урьдчилан захиалах эсвэл салбар дээр хүрч ирээд захиалга өгснөөр дараалалд удаан хүлээлгүйгээр үйлчлүүлэх боломжтой.

Техникийн ХЯНАЛТЫН ҮЗЛЭГТ орох автомашин эзэмшигч нарын мэдвэл зохих зүйлс

1. НИТХурлын Нийслэлд авто тээврийн хэрэгслийн бүртгэл төлбөрийн тогтолцоог шинэчлэн нэвтрүүлэх журмын 3.8, 3.9 р зүйлд заасны дагуу дараах 3 төрлийн татвар, албан журмын даатгалд хамрагдсан автомашин Техникийн ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ-т орно.

  • Автомашин өөрөө явагч хэрэгслийн албан татвар
  • Агаарын бохирдлын хураамж
  • Зам ашигласны татвар зэргийг төлж баталгаажуулалт хийлгэсэн байх
  • Жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн байх (даатгалын гэрээгээ авчрах)

2. Техникийн ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ-т орохоор ирж байгаа автомашин доорх зүйлсийн бүрдүүлж ирнэ үү. Дэлгэрэнгүй унших бол ЭНД дараарай.

  • Галын хор (хэвийн ажиллагаатай байх)
  • Ослын зогсолтын тэмдэг
  • Эмийн сан САНАМЖ: Тухайн жилд өөр оношилгооны төвд ХЯНАЛТЫН ҮЗЛЭГ-т ороод тэнцээгүй бол зөвхөн тухайн оношилгооны төвдөө дахин үзлэгт орох шаардлагатай байдаг.

Хэрхэн орох дарааллыг эндээс үзээрэй.