top of page
ChatGPT Image Apr 23, 2026, 01_17_17 PM.png

ISO 45001

ISO 45001 ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО

“Доктор Авто Чэйн” ХХК нь нийт ажилтан, франчайз болон аутсорсингийн гэрээт гүйцэтгэгч, зочдын ХАБЭА-г нэн тэргүүнд тавьж, осол эндэгдэлгүй, аюул эрсдэлгүй ажлын байрыг бий болгох “ХЭМАБ-ын удирдлагын тогтолцоо”-г нэвтрүүлж, хэрэгжүүлэн,  тасралтгүй сайжруулахын зэрэгцээ дараах үүргийг хүлээнэ.

  • Монгол улсын болон олон улсын ХАБЭА-н болон Байгаль орчны холбогдох хууль тогтоомж, дүрэм журам, стандартыг чандлан баримталж, хүлээх үүрэг хариуцлагаа ухамсарлан ажиллана.

  • Аюултай тохиолдолгүй, аюулгүй үйл ажиллагаа явуулах боломж нөхцлийг бүрдүүлэхийн тулд дотоод болон гадаад сөрөг хүчин зүйлсээс урьдчилан сэргийлж, болзошгүй аюулыг тодорхойлж, эрсдлийг үнэлэх, эрсдлийг хянах зан үйлийг төлөвшүүлж хэвшүүлнэ.

  • Бүхий л үйл ажиллагаандаа ХЭМАБ-г нэн тэргүүнд тавьж шаардлагатай нөөцийг бүрдүүлэн зарцуулна.

IMG_0001[53].jpg
IMG_0002[92].jpg

МЭДЭЭ, МЭДЭЭЛЭЛ

ХАБЭА-н менежментийн тогтолцоог нэвтрүүлсний хүрээнд Доктор авто чэйн ХХК бизнесийн оролцогч талуудад учир болзошгүй аюул эрсдэлээс урьдчилан сэргийлэх соёлыг төлөвшүүлсэн, “АЮУЛГҮЙ ДОКТОР” системийг хэрэгжүүлэн, тасралтгүй сайжруулан ажилласнаар 2022 онд 1.2 сая хүн/цаг, 2023 онд 1.5 сая хүн/цаг 2024 онд 2 сая хүн/цагыг эрүүл мэнд, амь насны ноцтой хохирол, осолгүй үйл ажиллагааг явуулж байна.

bottom of page