top of page
Copy%20of%20DSC_2650_edited.jpg

Үйлчилгээний нөхцөл

1. ЕРӨНХИЙ НӨХЦӨЛ

Энэхүү нөхцөл нь Доктор авто чэйн ХХК-ийн албан ёсны Cardoctormn аппликейшнээр зочлох үйлчлүүлэгч нар үйлчлүүлэх, бараа бүтээгдэхүүн худалдан авахтай холбогдох түүнээс үүсэх харилцааг зохицуулахад оршино.

Энэхүү нөхцөл нь үйлчлүүлэгч Cardoctormn аппликейшн-д нэвтрэхээс өмнө хүлээн зөвшөөрч баталгаажуулсаны үндсэн дээр хэрэгжинэ.

Энэхүү үйлчилгээний нөхцөлийн хэрэгжилтэнд Доктор авто чэйн ХХК /цаашид Cardoctormn гэх/ болон үйлчлүүлэгч /цаашид хэрэглэгч гэх/ хамтран хяналт тавина.

 

2. ҮЙЛ АЖИЛЛАГАА

Cardoctormn аппликейшн-д байрлах барааны тэмдэгт, бэлтгэн гаргасан эх, маркетингийн санаа, шийдэл, өнгө дүрс, хосолмол зураг нь МУ-ын Оюуны өмчийн тухай хууль болон МУ-ын барааны тэмдэгийн газар зүйн заалтын тухай хуулиар хамгаалагдсан Доктор авто сүлжээ ХХК-ийн өмч бөгөөд энэхүү аппликейшны лого, нэр бусад загварыг хуулах, олшруулах, дуурайх, өөр бусад ямар ч зүйлд ашиглахыг хориглоно.

Барааны мэдээлэл, үнийн өөрчлөлт, хямдрал урамшууллын үнэн зөвийг компани бүрэн хариуцна.

Хэрэглэгч нь Cardoctormn-н талаар санал гомдол, шинэ санал, шүүмж зэргийг аппликейшны журмын дагуу илэрхийлэх, илгээх эрхтэй.

 

3. ХЭРЭГЛЭГЧИЙН БҮРТГЭЛ

Cardoctor-р үйлчлүүлэхдээ: 

I. Хэрэглэгч өөрийн утасны дугаараар бүртгүүлсэн байна.

II. Цаг захиалга хийх, бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийхийг хүссэн ямар ч хэрэглэгч бүртгэл хэсэгт овог нэр, утасны дугаар, автомашины дугаар болон бусад мэдээллийг заасан хэсэгт бөглөж илгээнэ.

III. Хэрэглэгч  утасны дугаараа солих тохиолдолд шинэ утасны  дугаарыг өөрийн бүртгэл дээрээ  шинэчлэх шаардлагатай. Шинэчлээгүйгээс үүссэн асуудлыг cardoctormn хариуцахгүй, хэрэглэгч хариуцах болохыг анхаарна  уу!

Хэрэглэгчийн мэдээллийн үнэн зөв, бодит байдалд хэрэглэгч бүрэн хариуцлага хүлээнэ.

 

4. Бусад заалт 

Хэрэглэгчээс гарсан гомдол, маргаантай асуудлыг үйлчилгээний нөхцөл, нууцлалын баталгаа болон Монгол улсын холбогдох хууль тогтоомж, дүрэм журмын дагуу шийдвэрлэнэ.

Хэрэглэгч санал, хүсэлт, асуулт, гомдол, талархалыг cardoctormn чат ашиглан мөн 1800-1937 утсаар болон өөрийн биеэр салбар дээр ирж бүртгүүлэх боломжтой.

bottom of page